“Нууц Материалууд” цувралын хамгийн аймшигтай ангийг олон жил хоригложээ

Admin Аймшгийн кино 2025 оны 6 сарын 14 Уншсан: 0

1993-2002 оны хооронд гарч байсан алдартай шинжлэх ухааны зөгнөлт цуврал болох The X-Files буюу монголоор "Нууц Материалууд" нь паранормаль үзэгдэл, төрийн нууц хуйвалдаан, харь гаригийнхан зэрэг сэдвийг хөнддөгөөрөө үзэгчдийг татдаг байв. Гол дүрүүд болох Холбооны Мөрдөх Товчооны мөрдөгчид Фокс Малдер (David Duchovny) ба Дана Скалли (Gillian Anderson) нар нууцлаг, шийдэгдээгүй хэргүүдийг мөрдөн шалгадаг.

Цуврал нийт 202 ангитай бөгөөд эдгээр ангиуд дундаас 1996 оны 10-р сарын 11-нд гарсан “Home” хэмээх анги хамгийн маргаан дагуулсан нь. Уг анги нь анх цацагдсан даруйдаа аймшигт сэдэв агуулсан хэмээн хүчтэй шүүмжлэлд өртөж, дахин гаргахыг хориглосон цорын ганц Нууц Материалуудын анги болсон юм. Түүнчлэн энэ анги нь TV-MA (насанд хүрэгчдэд зориулсан) ангилал авсан мөн цорын ганц Нууц Материалын анги байв.

“Home” ангид юу гардаг вэ?

"Home" бол цувралын дөрөвдүгээр улирлын хоёр дахь анги бөгөөд хамгийн дарк агуулгатай анги. Энэ ангид инцест (цус ойртолт) болон нярай хүүхдийн амь насыг хохироосон аймшигт хэрэг гардаг тухай өгүүлдэг. Ийм агуулга нь олон үзэгчдэд хэт хүнд, аймшигтай санагдсан тул тухайн үед телевизээр зөвхөн нэг л удаа цацагдаж, дараа нь дахин гаргахыг хориглосон гэдэг.

Хэдийгээр олон жилийн дараа зарим телевизээр хязгаарлагдмал байдлаар дахин гарсан ч, энэхүү анги нь цувралын түүхэн дэх хамгийн аймшигтай, дуулиантай анги хэмээн нэрлэгдсээр байдаг.

Энэ анги Пенсильван мужийн Home гэдэг тусгаарлагдсан жижиг хотод гарсан нууцлаг хэргийн мөрдлөгөөр ажиллаж буй ХМТ-ний мөрдөгчид Малдер болон Скалли нарын эргэн тойронд өрнөнө. Тэднийг дуудсан шалтгаан нь орон нутгийн бейсболын талбайгаас нярай хүүхдийн цогцос олдсон явдал байв.

Мөрдлөгөө гүнзгийрүүлэх тусам тэд Peacock хэмээх гаж, аймшигт нэгэн гэр бүлийг олж илрүүлнэ.

Peacock гэр бүл нь гаж хөгжилтэй гурван ах дүүс болон тэдний эхээс бүрддэг. Тэд хотын захаас хол, тусгаарлагдсан байшинд амьдардаг бөгөөд хэт хүчирхийлэлтэй, аймшигтай зан араншингаараа тодорхойлогддог. Энэ гэр бүл үе удмаараа инцест буюу цус ойртолттой, нярай хүүхдийн амь нас хохироох зэрэг жигшүүрт хэрэг үйлдсээр иржээ.

Эдгээр ах дүүс бие махбодын хувьд маш хүчтэй бөгөөд өөрсдийн гаж амьдралын хэв маягаа хамгаалахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Тэдний энэ байдлыг орон нутгийн захиргаа санаатайгаар үл тоомсорлодог байсан нь энэ бүхнийг улам аймшигтай болгожээ.

Малдер болон Скалли үнэн рүү ойртох тусам олон саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч, Peacock гэр бүлийг илчилж, хуулиар тэднийг барихыг оролдоно.

Энэ анги нь үзэгчдийг түгшүүрт автуулж олон цочирдом үйл явдал, зэвүү хүрэм дүрслэлүүдээр дүүрэн байсан нь тухайн үед шуугиан тарьсан. Peacock-ийн гэр бүлийнхэний заналхийлэл болон тэдний хийж буй гаргаж буй үйлдэл нь үзэгдчийн эгдүүцлийг улам төрүүлж байлаа.

“Home” ангийг Глен Морган ба Жеймс Вонг бичсэн. Тэд хэдэн улирал шоуноос холдсон байсан ч энэ нь Нууц Материалууд цувралд буцаж ирээд бичсэн анхны анги нь байв. Вонг “The New York Times”-д ярьснаар, тэд дөрвөн анги бичих гэрээтэй байсан бөгөөд “Home” анги нь тэр дундаа хамгийн “ерөнхийдөө, шууд утгаараа Нууц Материалуудын хэв маягт яг таарах анги” гэж үзсэн байна.

Fox телевизийг үздэг үзэгчдийн гаргаж буй хандлага Морган, Вонгийн төсөөлсөнөөс маш өөр байсан юм. Вонг “The New York Times”-д хэлэхдээ, Fox телевизийн удирдлагуудад энэхүү ангийг үзүүлэх үед “Нэг продюсер над руу залгаж ‘Та нар өвчтэй юм уу?’ гэж хэлсэнийг санадаг. Би ‘Тэр юуны тухай яриад байгаа юм бол’ тухайн үедээ гайхаж байв, эцэст нь бид хэтрүүлжээ гэдгээ мэдсэн” гэжээ.

Fox телевиз “Home” ангийг давталтын хувиараас шууд л хассан. Гэсэн ч 1999 оны Halloween-р үзэгчид гурван жилийн дараа ангиа дахин үзэх боломжтой болсон. Fox телевиз ганц л удаа энэ ангиаг гаргажээ.

1996 онд анги анх цацагдах үед телевизийн рейтинг/үнэлгээ гэж зүйл байгаагүй ч 1999 онд харин байлаа. Ангийн буцаж ирэлт нь TV-MA үнэлгээг авч, зөвхөн насанд хүрсэн үзэгчдэд зориулсан гэсэн утгатай байв. Энэ үнэлгээ нь Нууц Материалууд цувралд анх удаа, бас ганц удаа өгөгдсөн зүйл байлаа.

"Home" анги алдаршив


Энэ анги өөрийн гэсэн үзэгчтэй болсон гэж хэлж болно. Морган “Жим бид хоёр үзэгчдийн хариу үйлдэлд үнэхээр гайхсан. Хэрвээ энэ ангийг хориглоогүй байсан бол хүмүүс тэр талаар мартах байсан болов уу гэж бодож байна. Энэ анги домог мэт болоод хувирсан” гэжээ. Үнэхээр ч, Fox телевиз энэ ангийг хориглож, зөвхөн 1999 оны Halloween-д дахин цацсанаар ‘Home’ бусад Нууц Материалуудын ангиудаас илүү олон үзэгчдийг татаж чадсан юм. Үүнийхээ хэрээр тухайн цувралын рейтинг ч бас давхар өссөн.


“Home” анги нь бусад Нууц Материалууд ангиудаас ялгаатай нь, аймшигт үйлдлийн цаана ямар ч харь гаригийн амьтан эсвэл үл мэдэгдэх зүйлс байсангүй. Хоёр ХМТ мөрдөгч хүмүүсийн хийж болох хамгийн гаж зүйлийг илрүүлж үүний төлөө тэмцэж буйгаар харуулсан. Тухайн үе болон одоогийн нийгэм мэдээж өөр бөгөөд тухайн үедээ үнэхээр шок болж байсан анги байлаа.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.