(Photo Credit: Mark Boster / Los Angeles Times / Getty Images)

Олон жилийн турш Венесуэльд нууцлаг хар наалдамтгай зүйл байсаар

Admin Сонин хачин 2025 оны 6 сарын 14 Уншсан: 0

Хүмүүс олон жилийн турш “алуурчин нялцгай биет” буюу killer blob-оос айж ирсэн. Үүнийг бүр 1958 оны аймшгийн кино The Blob-д ч дүрсэлж байв. Тэгвэл Венесуэлийн гудамжинд гэнэт нэгэн хар наалдамтгай нэвширсэн зүйл гарч ирэхэд хүмүүс яг л энэ кинон дээрх шиг айдаст автжээ. Хэдийгээр энэ хар наалдамтгай зүйл The Blob-ын адил хөдлөхгүй ч, яг л түүн шиг аюултай болох нь тогтоогдсон.

Олон жилийн турш эрдэмтэд судалсаар ирсэн ч энэ хар зуурмаг үнэндээ яг юу болох, хаанаас гарч ирдэгийг өнөөдрийг хүртэл бүрэн тайлж чадаагүй байна. Мөн аюулгүй байдалд заналхийлсээр байгаа энэ зуурмаг хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа юм.

Аминд хүрсэн хар нялцгай зүйл

Толь мэт туяарсан шалбааг. (Photo Credit: P.Pearson / Classicstock / Getty Images)

1986 онд Венесуэлийн нийслэл Каракас хотоос нисэх онгоцны буудал хүрэх зам дээр 30 гаруй жилийн настай замыг засварлаж байсан ажилчид нэгэн хар, наалдамхай зуурмагтай таарчээ. Энэ нь 1 инч (2.5 см) орчим зузаантай, зажилж хаясан бохь шиг бүтэцтэй, өөх тос мэт наалдамхай зүйл байсан ба анх 50 метр газар хамарч байсан ч удалгүй 13 км хүртэлх авто замыг бүрхэх болжээ. Энэ үзэгдэлд хэн ч тайлбар хийж чадаагүй бөгөөд хүмүүс үүнийг “La Mancha Negra” буюу “Хар толбо” хэмээн нэрлэсэн.

Энэхүү зуурмаг нь бүр амьд мэт харагддаг байв. Цаг агаарын байдлаас хамаарч хэлбэр, хэмжээ нь өөрчлөгдөж, халуун чийгтэй өдөр тэлдэг, харин хүйтэн хуурай өдөр агшдаг байжээ.

Энэхүү хар нялцгай зүйл маш аюултай байдалд хүргэсэн. Жолооч нар үүнийг “мөс шиг хальтиргаатай” гэж тодорхойлж байв. Ердөө 5 жилийн дотор 1,800 жолооч, зорчигч осолдож амь насаа алдсан гэх тоо ч гарчээ.

Нэгэн таксины жолооч хэлэхдээ:

“Надад хоёр дахин их төлбөр санал болгосон ч, хэрвээ "Хар толбо" зам дээр байгаа бол би явахгүй. Амь насаа алдмааргүй байна.”

Өөр нэг нь:

"Хар толбо"той үед жолоодлого бол яг л формула 1 уралдаан шиг. Маш болгоомжтой байх хэрэгтэй, эс тэгвээс амь насанд хүрнэ.”

Эдгээр ярианууд нь тус нууцлаг бодис ямар аюултай, бодит амьдралд хэр их хор хөнөөл учруулж байсныг илтгэнэ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл энэ хар нялцгай зүйл яг юу байсан, хаанаас гарч ирсэн талаар тодорхой тайлбар байхгүй хэвээр байна.

Засгийн газар ч шийдэж чадсангүй

Венесуэлийн Каракас хотын замууд. (Photo Credit: FEDERICO PARRA / AFP / Getty Images)

Амь хөнөөж буй энэ хар наалдамхай нялцгай зүйл нь зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал байсан тул Венесуэлийн засгийн газар үүнийг арилгах гэж "сая сая доллар" зарцуулсан гэж мэдэгдэж байв. 1994 онд La Mancha Negra-г анх арилгах оролдлого хийхэд энгийн аргуудыг хэрэглэж эхэлсэн юм. Эхлээд энэ бодисыг тос ба тоосны наалдамхай гэж бодоод усаар угаахыг оролдсон ч амжилтгүй болсон. Дараа нь өндөр даралттай ус ашиглаж угаахаар оролдсон ч бас бүтсэнгүй. Ингээд угаалгын нунтагтай савандаж арчих, мөн ажиллахгүй болохоор замын дээрх давхаргыг нь авч хаяж шинэчлэх арга руу шилжсэн байна. Гэсэн ч эдгээр бүх оролдлогууд амжилтгүй болж, Хар толбо дахин дахин гарч ирсээр байв.

Багахан хугацаанд энэ хар наалдамхай бодисыг нэмж дээр нь асгасан асар их хэмжээний нунтаг шохойн чулуу хуурайшуулж, багасгасан ч энэ шийдэл өөр асуудлуудыг дагуулжээ. Оршин суугчид зам дээр их тоос босч, агаарын чанар муудсан гэж гомдоллох болов. Эцсийн эцэст энэ арга түр зуурын л үр дүнтэй байж, 1996 онд Хар толбо дахин гарч ирлээ.

Хамаг арга барагдсан үед Венесуэлийн засгийн газар энэ хар нялцгай зүйлийн нууцыг тайлахад Америк, Канад, Европын мэргэжилтнүүдээс тусламж авахыг оролдсон байна. Германаас авчирсан тусгай тоног төхөөрөмжөөр бодисыг арилгахыг оролдсон ч гадны тусламж ч үр дүнгүй болжээ. 2001 онд Хар толбо дахин Венесуэлийн гудамжийг айдаст автуулав.

Хар толбо (La Mancha Negra) гэж юу вэ? Энэ зүйлийн тухай онолууд

Буцалж буй давирхай. (Photo Credit: Jon Sullivan / Wikimedia Commons / Public Domain)

Өнөөг хүртэл Хар толбо юу болох, яагаад гарч ирсэн тухай шийдэгдээгүй хэвээр байгаа. Олон арван жил судалгаа хийж, сая сая доллар зарцуулсан ч одоог хүртэл хариулт олдоогүй байна. Гэсэн хэдий ч энэ хар наалдамхайн талаар хэд хэдэн таамаг онол бий.

Зарим хүмүүс үүнийг муу чанарын битум буюу замын асфальтаас гарч буй тос гэж боддог байв. Бусад нь үүнийг ямар нэг төрлийн мөөгөнцөр гэж үздэг байсан. Олон нийтийн дунд түгээмэл онол бол ойр орчмын ядуусын хорооллоос уруудаж ирсэн бохир ус химийн урвалаар замыг эвдэж, хар наалдамхай үүсгэсэн гэж үздэг байв. Гэхдээ хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн онол нь хуучин автомашинууд зам дээр тос болон бусад шингэнээ гоожуулснаас үүссэн гэж үздэг. Цаг хугацааны явцад эдгээр шингэнүүд хуримтлагдаж, наалдамхай хар биет болсон гэдэг.

Одоогоор Хар толбо намжсан байгаа ч Каранкасын гудамжид дахин хэзээ ахин гарч ирэхийг хэн ч таашгүй.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.