Сүнсэнд даруулах: Мухар сүсгээс орчин үеийн шинжлэх ухаанд
Шөнө дунд гэнэт сэрлээ. Өрөөнд сарны бүдэг туяа цонхоор тусч, бүх зүйл нам гүм, харанхуй. Гэхдээ ямар нэгэн зүйл болохгүй байгаа мэт санагдана. Яг л биеийн чинь дээр хүнд юм байгаа мэт гэдсийг чинь хүчтэй дараад байгаа мэт мэдрэмж төрнө. Хөдөлмөөр санагдавч огт чадахгүй, нүдээ арай ядан нээнэ.
Гэтэл мушгирсан мөчир шиг сүүдэр толгой дээр чинь хөвнө. Түүний толгой харанхуйгаас, чиний царайруу аажмаар ойртоно. Тэр мөчид, чиний айдас оргилдоо хүрч, яг л зад үсрэх гэж байгаа юм шиг болох агшинд, тэр зүйл гэнэт алга болж, чи биеэ хөдөлгөж чаддаг болдог. Тэгээд сэрж байгаа мэт мэдрэмж төрнө. Зүгээр л зүүд байжээ. Гэхдээ... зүүд л байсан байх...

Энэ бол нойрны саажилт буюу Монголоор "сүнсэнд даруулах" гэж ярьдаг зүйл. Үүнийг парасомни буюу нойрны эмгэг гэх бөгөөд, хүнд зүйл дээр чинь дарж буй мэт санагдаж, ямар нэгэн сүүдэр, хий үзэгдэл харагдахыг хэлдэг.
Өнөө үед шинжлэх ухаан энэ үзэгдэлд тодорхой тайлбар өгсөн. Нойрны үед булчингууд сааждаг нь байгалийн л зүйл бөгөөд өглөө сэрэхэд арилдаг. Гэхдээ зарим хүн саажилт нь арилахаас өмнө сэрдэг, энэ үед л аймшигт мэдрэмжүүд бодитоор тулгарч буй мэт санагдаж, энэ зүйл болдог.
Гэхдээ энэ үзэгдлийн түүх нь эртний таамаглалд тулгуурласан, шулмын зан үйлтэй холбогддог. Орчин үеийн мухар сүсэг багассан ч, сүүлийн үеийн аймшгийн кинонуудаар дамжин "нойрны саажилт" дахин хүмүүсийн төсөөлөлд хүчтэй нөлөөлж байна.
Ренессанс буюу Сэргэн мандалтын үе хүртэл, шалтгаангүйгээр унтаж чадахгүй болохыг муу ёрын шуламтай холбож итгэдэг байв. Нойрны саажилттай холбоотой олон хуучны нэр томьёо ч энэ жишээг харуулдаг. Жишээ нь, “hag-ridden” гэдэг нь "шуламд баригдсан" гэсэн утгатай бөгөөд сүнсэнд даруулахад таныг хөдлөхгүй болгодог зүйлийг нэрлэж байгаа юм харин “мара” гэдэг нь домогт хар дарсан зүүдэнд орж ирдэг, хүний нойргүйдлийг үүсгэдэг ид шидэт морь бөгөөд үүнээс “nightmare” буюу хар дарсан зүүд гэсэн үг үүссэн гэж үздэг.

Тиймээс Викториан үед энэ мухар сүсэг хүчтэй дэлгэрч, унтахынхаа өмнө унтлагын өрөөнд заавал шулмын зан үйл хийдэг байв. Тэдгээр зан үйл нь өөрсдийгөө “сүнсэнд дарлуулах”-аас хамгаалах зорилготой байсан юм. Хүмүүс коралын сувд зүүж, эсвэл бeлемнит хэмээх чулуужсан үлэг гүрвэлтэй төстэй чулууг орныхоо дээгүүр өлгөж, шуламд даруулахгүй байхыг хичээдэг байв.
Мөн унтахдаа морины саравчийг талисмануудаар чимдэг байв. Учир нь мухар сүсэгт итгэгчид шулам тэдний морины саравчийг эзэлж, морийг нь хулгайлан зүүдэнд нь ирж, өөрсдийг нь дарж зовоож магадгүй гэж айдаг шалтгаан юм.
Алдартай Салемийн шулам ангуучлах ажиллагаанаас хойш 333 жил өнгөрчээ. Энэ үйл явдалд 19 хүнийг шулам гэж сэжиглэн амьдаар нь цаазалсан юм. Нийт 200 гаруй хүнийг шулам хэмээн сэжиглэн гомдол гаргасан бөгөөд тухайн шүүхийн бичиг баримтыг одоо Виржиниа их сургуулийн номын санд дижитал хэлбэрээр хадгалж байгаа юм. Абериствитай их сургуулийн 19-р зууны утга зохиол судлаач, багш Алис Вёрнон хэд хэд ном гаргасан бөгөөд энэхүү алдарт Салемийн шулам ангуучлах ажиллагааг сайн судалсан хүмүүсийн нэг юм.
Би “Найт Тэррорс” хэмээх номоо бичихдээ Салемийн шулам ангуучлалын бодит шүүхийн баримтуудыг судалж үзсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь “сүнсэнд даруулах” үзэгдлийг шуламтай холбон тайлбарласан байдгийг олж анзаарсан юм. Жишээлбэл, 1692 оны 6-р сарын 2-нд Ричард Коман гэх эр Бриджет Бишопын эсрэг өгсөн мэдүүлэгтээ, Бишоп орных нь хөлийн үзүүрийн хөшгийг нээгээд бие дээр нь гарч хэвтэн, ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй болтол нь дарсан гэж өгүүлсэн байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь тухайн үеийн мухар сүсэг давамгайлсан үзэл бодолтой холбоотой байсан бөгөөд нойрны саажилт (сүнсэнд даруулсан гэх мэдрэмж)-ыг шууд Бишоптой холбон, түүнийг “шулам” хэмээн буруутгах үндэслэл болгожээ. Улмаар Бишоп бол цаазлуулсан анхны хүн болсон юм.
Харин Салемийн шулам ангуучлах үеэр нойрны саажилтыг илүү ухаалаг, шинжлэх ухаанд суурилсан байдлаар тайлбарлах оролдлого эхэлж, уг үзэгдлийг гадны шулам, сүнстэй бус, харин тухайн хүний мэдрэлийн системийн үйл ажиллагааны доголдолтой холбон үзэх болжээ. Ийнхүү унтах үед тохиолддог энэ мэт үзэгдлийг шуламтай холбох мухар сүсэг аажмаар бүдгэрч эхэллээ.
"Бидний зүүдэнд үзэгддэг мангасууд, бидний ухамсартаа бүтээсэн бүтээл юм."

Сүүлийн үед орчин үеийн аймшгийн кинонууд шулмын үеийн мухар сүсэгтэй холбоотой сэдвийг дахин сонирхох болжээ. Ялангуяа олон кинонд гол дүрийн баатрууд орон дээрээ чөтгөр, шуламтай нүүр тулгардаг.
Жишээлбэл, 2014 онд Женнифер Кентийн найруулсан The Babadook кинонд гол дүрийн Амелия (Эсси Дэвис) гэнэт айж хөдөлж чадахгүй болж, таазаар мөлхөн дөхөж буй чөтгөрийг хардаг. Түүний ам ангайсан ч дуу гарахгүй, Баабадук аалз мэт доош үсэрч, дээр нь буудаг.
Үүнтэй адилаар Last Night in Soho кинонд Томасин МакКензигийн бүтээсэн Элоиз орондоо хэвтэж байхдаа амь үрэгдсэн эрчүүдийн сүнснүүдийн гарт даруулж, хөдөлж чадахгүй болдог.
Зарим кинонууд бүр нойрны саажилтыг өөрөө “чөтгөр” болгон харуулдаг. Жишээлбэл, The Nightmare гэх баримтат аймшгийн кино нь энэхүү парасомни буюу нойрны эмгэгийг айдас төрүүлэм байдлаар дүрсэлдэг. Мөн Энди Жеймс Тэйлорын The Nocnitsa хэмээх богино хэмжээний кинонд нэгэн залуу бүсгүй орных нь үзүүрээр гэтэн ойртож буй хий үзэгдэлд даруулж, хөдөлж чадахгүй болдог.
Сүүлийн үеийн "Сүнсэнд даруулах" кинонуудыг судалж үзвэл та хэд хэдэн шалтгааныг олж харах болно. Эдгээр кинон дээр нойрны саажилт нь ихэвчлэн гол баатар ба “шулам” буюу эсрэг дүрийн хоорондын зөрчил мэтээр гардаг. Ихэнхдээ “шулам” нь бодит бус, тухайн хүний төсөөлөл бөгөөд гол дүрийн сэтгэл зүйн зовлон, асуудлыг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл, гол дүрийн сэтгэл зүйн зовлон нь тэдний нойрны саажилтын “шулам, чөтгөр, сүнс” гэх мэт дүрээр илэрдэг. Бас нэгэн онцлог нь эдгээр киноны эсрэг дүрүүд гэрийн орчинд гардаг тул "бидний зүүдэнд үзэгддэг мангасууд, бидний ухамсартаа бүтээсэн бүтээл юм" гэсэн санааг илэрхийлдэг.