Photo by Compare Fibre / Unsplash

Тамын утас (Аймшгийн тоглоом)

Admin Аймшгийн тоглоом 2025 оны 7 сарын 9 Уншсан: 0

Манай сайт шинэ ангилал нэмлээ! "Аймшгийн тоглоом". Энд бид сүнс дуудах, далд ертөнцтэй холбогдох, янз бүрийн туршилтууд хийх гэх мэт зүйлсийг хүргэх болно. Зарим хүмүүс ийм зүйлсийг шууд л “шал худлаа” гэх байх. Гэхдээ яагаад өөрсдөө туршаад үзэж болохгүй гэж? Хөгжилтэй шүү дээ!

Бид багадаа толины өмнө суугаад шулам шиг жүжиглэж, лаа асааж, таваг голлуулж тавиад сүнс дуудах гэж оролдож байсан. Тухайн үед одоогийнх шиг төрөл бүрийн мэдээлэл нээлттэй байсангүй.

Гэхдээ анхаараарай: эдгээр тоглоом, оролдлого нь бага насны хүүхдүүдэд зориулагдаагүй. Ганцаараа туршихаас татгалзаж, болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл тохиолдсон тохиолдолд манай сайт хариуцлага хүлээхгүй гэдгийг урьдчилан сануулж байна.

Хувьдаа гэвэл, би нэг талаараа сүнс гэж байдагт итгэдэг, нөгөөтээгүүр үл итгэгч. Над дээр тайлбарлах аргагүй, хачирхалтай зүйлс хэд хэдэн удаа тохиолдож байсан ч "утаа шиг сүнс", "зурган дээрх бөмбөлөг" гэх зүйлс бол миний хувьд худлаа зүйл шиг санагддаг. Гэхдээ бидний амьдарч буй энэ ертөнц тайлагдашгүй нууц, хачин зүйлсээр дүүрэн. Ямар нэгэн далдын хүч бидэнтэй хамт оршдог гэдэгт бол итгэдэг.

Нэмж сануулахад манай Discord серверт нэгдэж, өөрийн сонирхолтой түүх, үзсэн харсан зүйлсээ бидэнтэй хуваалцаарай!

ТАМЫН УТАС

Телефон утас ашигладаг олон төрлийн аймшгийн тоглоомуудын нэг болох “Тамын Утас” нь таныг хорвоог орхисон хайртай хүнтэйгээ холбогдоход туслах зорилготой болохоос өөр ертөнц рүү аваачих зорилгогүй юм.

Тайлбар:

Би “Тамын Утас”-ны зааврыг ердөө хоёр газраас л олж харсан, тэр хоёрт хоёуланд нь яг ижил тексттэй бразил сайт дээр 2013 онд нийтлэгдсэн байсан ба энэ бол жинхэнэ creepypasta юм. Эдгээр хоёр сайтын аль нь яг эх сурвалж нь гэдгийг би мэдэхгүй ч магадгүй би өөр эх сурвалжуудыг нь олж чадахгүй байсан байж болно. Ямартай ч энэ тоглоомыг постлохдоо "сайтын уншигч илгээсэн" гэж бичсэн байдаг... тэрхүү уншигч нэрээ нууцалсан байсан бөгөөд үүнийг өөрөө зохиосон уу эсвэл хаа нэгтэйгээс олж ирсэн үү гэдэг нь тодорхойгүй. Тиймээс үүнийг хэрхэн хүлээж авах нь таны л мэдэх хэрэг. Мөн энэхүү тоглоом нь католик шашны нөлөө ихтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах зорилгоор "Мөнхийн эцэг", "Тэнгэрийн эх" зэрэг залбирал хэлэхийг шаарддаг. Харин таны шүтдэг шашин, итгэл үнэмшил өөр бол энэ хэсгийг өөрийнхөөрөө өөрчилж болох байх. Өөрийг чинь хамгаалдаг ямар ч залбирал, тарни үг үйлчилнэ. Тиймээс орчуулгадаа би католик зан үйлүүдийг нь хассан байгаа шүү гэхдээ хүсвэл та тэдгээрийг хэрэглэж болно.

Анхааруулга: Энэ нь таны төсөөлсөн шиг үр дүн харуулахгүй байж магадгүй. Гэхдээ үүнийг "Тамын утас" гэж нэрлэсэн байгаа учраас өөрт учирч болох эрсдэлийг бас тооцох хэрэгтэй.

ТОГЛООМЫН ДҮРЭМ:

Оролцох тоглогч: Нэг хүн

Хэрэглэгдэх зүйлс:

  • Хуучны суурин утас (гар утас биш, жинхэнэ урт утастай гэрийн утас)
  • Нэг цагаан лаа
  • Нэг хар лаа
  • Чүдэнз эсвэл асаагч
  • Цаг хэмжигч төхөөрөмж (гар утас эсвэл цаг байж болно)
  • Цаас ба бичих хэрэгсэл (Заавал биш)
  • Хамгаалалт тарни, залбирал
  • Харанхуй бас чимээгүй өрөө
  • Таны холбогдохыг хүсэж буй хүн (тэр хүн энэ хорвоог орхисон байх ёстой)

Зааварчилгаа: Бэлтгэх байдал

Тоглох өдрөө шийд.
Тоглоомыг баасан гарагт гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл пүрэв гарагаас баасан гаригт шилжих шөнө дунд 3 цагт хийх ёстой.
Анхаарах: Өөр өдөр, өөр цагт тоглож болохгүй.

  • Тоглох өдрөө шийдсэн бол:Бүх хэрэглэгдэх зүйлсээ цуглуул.Ёслолыг хийх харанхуй, чимээгүй өрөөг сонго.Хамгийн чухал нь хэн рүү залгах гэж байгаагаа урьдчилан шийд.
  • Тоглоом эхлэхээс өмнө:Бүх бэлдсэн зүйлсээ өрөө рүү авч ор.Хэн нэгэн саад болохоос сэргийл. (Боломжтой бол өрөөний ойролцоох хүмүүс, амьтдыг ч гаргаж болно.)Дотогш орсон бол хаалгаа хаа.Хэрэв цонх байгаа бол хөшиг хаах эсвэл гэрэл оруулахгүйгээр таглах.Гэрийн утсаа эхлээд байрлуулЦагаан лааг утасны баруун талд,
    Хар лааг утасны зүүн талд тавь.Чүдэнз/асаагчийг гарын дор тавь.Цаас, үзгээ ойрхон байрлуул (хэрвээ ашиглах гэж байгаа бол).Одоо утас эсвэл цагаа байрлуул гол нь цаг харах хэрэгтэй байрлалд тавиарай.Гэрлээ унтраа.

Одоо хүлээ.
Цагаа ажигла. 3 цаг болохын өмнө сэтгэлээ бэлд.

3:00 болсон уу?

Сайн байна одоо албан ёсоор тоглоомыг эхлүүлцгээе.

Утасны дугаарлуу залгах:

Яг 3:00 цагт

    • Цагаан лаагаа асаа.
    • Дараах үгийг чангаар 3 удаа давт:
      “Сүнснүүд энэ лааны гэрлээр над руу ир, тэд тайван байг.”
    • Хэсэг хүлээгээд лааг ажигла.

Хэрэв цагаан лаа унтарвал:
Таны хийсэн зүйл бүтэлгүйтжээ. Цааш үргэлжлүүлж болохгүй.

  • Хамгаалалтын үгээ хэл.
  • Утасаа кабел утсаар нь салгаж тавь.
  • Өрөөнөөс гарч, хаалгаа хаа.
  • Боломжтой бол тэр газраа орхи
  • Нар мандах хүртэл өрөөний хаалгыг бүү нээ.

Хэрэв цагаан лаа асаалттай байвал:
Таны хийсэн зүйл амжилттай эхэлжээ. Цааш үргэлжлүүлнэ үү.

  • Одоо хайртай хүнээ бод!
    Тэр хүн одоо энэ дэлхий дээр байхгүй.
    Түүний дүр төрх, дуу хоолой, хийдэг зүйлс гээд бүхнийг тод санахыг хичээ.
  • Тэр хүний дүр төрхийг оюун бодлоороо төсөөл…
  • Утасны харилцуурыг авч чихэндээ наа.
  • Урьдчилан бэлдсэн дугаарлуу залга.

Одоо: Хүлээ.

10 секунд хүлээ. Чих тавьж, анхааралтай сонс.

10 секундийн дараа ч ямар ч чимээ сонсогдохгүй бол тоглоом амжилтгүй болсонд тооц.

  • Шууд утсаа тавьж, кабелаар нь салга.
  • Цагаан лааг унтраа.
  • Хар лааг асаа.
  • Дараах үгийг 3 удаа чангаар хэл:
    “Сүнс энэ лааны гэрлийг залги, гэхдээ миний сүнсийг бүү залги.”
  • Хамгаалалтын үгээ 3 удаа давт.
  • Хар лааг өөрөө унтартал асаалттай байлга. (Гал тавихгүйг хичээн болгоомжтой бай!!)
  • Өрөөнөөс гарч, хаалгаа хаа. Боломжтой бол тэр газрыг орхи.
  • Нар мандах хүртэл өрөөнд бүү ор!

Эргэж буцаж орох боломжтой үед:

    • Утсыг устга.
    • Лааны үлдэгдэл, утасны хэсгүүдийг гэрээсээ аль болох хол газар хая.

Хэрэв 10 секунд болохоос өмнө хэн нэгэн утсыг авсан бол энэ зүйл амжилттай болсон. Цааш үргэлжлүүлнэ үү.

Сонс. Маш анхааралтай сонс.

Тэдний хоолой сулхан сонсогдож магадгүй.
Тэд зөвхөн 60 секунд л ярина.
Тэд юу хэлэхийг сайн анхаар.
Цаас, үзгээр тэмдэглэж авч болно (харин анхаарлаа битгий сарниулаарай).

Тэдний хэлэх үгийг бүрэн сонс. Бүрэн ойлго.

Дуудлагыг Дуусгах:

Тэд чимээгүй болсны дараа шууд утсаа тавьж, кабелаа салгаарай.

  • Хамгаалалтын үгээ чангаар хэл.
  • Цагаан лаа өөрөө унтрах хүртэл яг тэр газартаа үлд. Гарч болохгүй.
  • Үүр цайсны дараа аюулгүй цагт тэмдэглэл хэрвээ хийсэн бол түүнийгээ уншиж болно.

Тэмдэглэл:

Галын Аюулын Талаар:

Энэ тоглоом лаа, гал хэрэглэдэг тул ГАЛЫН АЮУЛТАЙ гэж үзэх ёстой.
Тоглохоосоо өмнө дараах аюулгүйн арга хэмжээ авна уу:

  • Галаас амархан асдаг эд зүйлсийг ойролцоох орчноос зайлуул.
  • Ашиглаж болохуйц гал унтраах зүйлийг бэлэн байлга.
  • Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийг баримтал.

Бид энэ тоглоомын явцад тохиолдож болзошгүй аливаа зүйлд хариуцлага хүлээхгүй.

Утасны талаар:

  • ЗААВАЛ "гэрийн утас" буюу кабелтай хуучны утас байх хэрэгтэй.
  • Кабелгүй утас ашиглаж болохгүй.
  • Гар утас, компьютер ашиглан дуудлага хийж болохгүй.

Хамгаалалтын Үгний Тухай:

  • Энэ нь тоглогч бүрд өөрийн гэсэн утга учиртай, хамгаалалтын зорилготой тарни, залбирал байх ёстой.
  • Шашны чанартай байж болно, эсвэл үгүй ч байж болно.
  • Гол нь таныг аюулаас хамгаалах зорилготой, давтаж хэлж болдог байхад хангалттай.

Ямар дугаарлуу залгах вэ:

Таны холбогдохыг хүссэн хүний нэрийн үсэг бүрийг тоонд хөрвүүлнэ.

Жишээ нь:

А = 1
Б = 2
В = 3

Я = 35

Жич: Энэ нь утасны товчлуур дээрх тоо биш, харин үсгийн цагаан толгойн дараалал юм.


Жишээ нь:

  • А = 1
  • Н = 15

Хэрэв үсэг нь хоёр оронтой тоонд таарсан бол, аль аль тоог нь ашиглана.

Жишээ нь:
Нэр нь “БАТ” бол:

Б = 2
A = 1
Т = 21
Залгах дугаар: 2121

Мессежний Талаар:

Тантай холбогдсон сүнс танд үг хэлэхгүй, зөвхөн тоо хэлж болзошгүй.
Хэрэв тийм бол тоонуудыг утасны дугаарыг тодорхойлсон аргаар буцааж хөрвүүлнэ. Тоог цагаан толгойн үсэгт хөрвүүлнэ. Үсгүүдийг дарааллаар нь холбож уншихад мессеж тань гарч ирнэ.

Тиймээс цаас үзэг ашиглахыг зөвлөж байгаа юм.
Хэрвээ танд тооны дараалал хэлбэл тэмдэглэж аваад дараа нь тайлж унших боломжтой.

Хэрвээ Бүх зүйл... Буруу Эргэвэл:

Хэрвээ 2-р алхам дээр цагаан лаа өөрөө унтарвал
Та хүсээгүй зочныг урин дуудсан байх магадлалтай.

Дараагийн 13 хоногийн турш та янз бүрийн хачин дүрс, хачин дуу чимээ, харанхуйд шивнэх мэт хоолой гэх мэт зүйлсийг сонсож харж болзошгүй. Гэвч айх хэрэггүй! Энэ сүнс танд хортой муу зүйл хийж чадахгүй бөгөөд 13 хоногийн дараа өөрөө яваад өгнө.

Хэрвээ 10 секунд харилцуур сонсоход ямар ч дуу чимээ байхгүй байсан бол бас л хүсээгүй зочин ирсэн байж мэднэ.
Гэхдээ энэ удаагийнх илүү аюултай байж болзошгүй.

“Хэрвээ 10 секундийн дараа юу ч сонсогдохгүй бол” гэсэн зааврыг ягштал мөрд.
Алгасаж, зөрчиж болохгүй.

Хэрвээ тоглоом амжилттай болсон ч дараа шөнөөс эхлэн та хар дарж зүүдэлж эхэлбэл, эсвэл ялзралын эхүүн үнэр хаа сайгүй дагаж эхэлбэл аюултай гэнэтийн зочин танд иржээ.

Энэ зочны эсрэг цорын ганц хамгаалалт бол дараах зүйл:

Усаар хүрээлэгдсэн газар очих.

Тэнд очоод, хэрвээ муу зүүд болон ялзралын үнэр арилж байвал 13 цаг тэндээ байж байгаад буцаж болно.

Харин очоод ч гэсэн үнэр, зүүд арилахгүй бол...

…танд хийх зүйл үлдсэнгүй. Уучлаарай.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.