Бид ном уншиж өнгөрсөн цаг хугацаанд тохиолдсон бүх зүйлийг мэддэг гэж боддог ч энэ нь эндүүрэл юм. Түүхэнд алдартай, эсвэл санамсаргүй ч сонирхолтой мөчүүд олон бий бөгөөд тэдгээрийг уншихаас илүү харж үзэх нь илүү сонирхолтой. Өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээдэг зургууд бидний сэтгэлийг хөдөлгөдөг шиг, түүхийн гайхалтай мөчүүдийг дүрсэлсэн зургуудыг харахад тухайн үе рүү очсон мэт мэдрэмж төрдөг. Тиймээс энд зарим сонирхолтой түүхэн мөчүүдийг зургаар танилцуулж байна.
Боб Марлей 1976 оны “Дэлхийн мисс” Синди Брэйкспиэртэй далайн эрэг дээр амарч байгаа нь. Тэр бол Дэмиен Марлейгийн ээж юм.
Вудсток фестивалийн нээлтийн ёслол. Нью-Йорк мужийн Бетел хот, 1969 оны 8-р сарын 14.
Хийн баг, хуяг өмссөн гурван герман цэрэг 2 см-ийн Беккер онгоцны их бууг хэрхэн ашиглахыг үзүүлж байна.
Wirths цирк 1948 онд Австралийн Мельбурнд иржээ. 102 настай Алиса заан галт тэрэгнүүдээс ачаа буулгахад тусалж байна.
Энэ үйлдвэрийн ажилчин эмэгтэй 1944 онд энэхүү зургийг даруулсан бөгөөд хожим бид түүнийг Мэрилин Монро хэмээн таньдаг болсон юм.
“Wasp Prime” атомын бөмбөгийн туршилтын дэлбэрэлт, 1955 он.
Парис хотод эрх чөлөөний хөшөөг дуусгахын өмнөх шатны ажлууд явагдаж байх үе, 1885 оны орчим.
Хоёр хүү Америкийн цэргүүдийн гардан оролцсон D-Day довтолгооны дараах байдлыг харж зогсоно. Франц, Сент-Ло хот, 1944 он.
Телевизийн алдартай булдог Фритц Калифорнийн үсчинд сахлаа хусуулж байна. 1961 оны 4-р сар.
Парис хотод Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын өдөр (V-J Day)-ийн баярыг тэмдэглэж буй Холбоотны цэргүүд. Тэд дайн дууссаны баяраа гудамжинд тэврэлдэн тэмдэглэж, амар амгалангийн цаг ирснийг тэмдэглэж байна. Энэ өдөр 1945 оны 5-р сарын 8 бөгөөд Германы бууж өгсөн өдөр юм.
1967 онд Пол Маккартни ба Мик Жаггер нар Юстон буудал дээр галт тэргэнд сууж, Бангор руу явж буй нь.
1914 онд дэлхийн нэгдүгээр дайны үед, хоёр талын цэргүүд санамсаргүйгээр зул сарын түр амралтын үеэр хамтдаа зогсож зураг авахуулж байгаа нь.
1975 оны Тасман гүүрний осол.
1880 оны хамгийн эртний Сфинксийн зурагнуудын нэг.
18 настай Тереза эх
Герман цэргүүд 1942 он
1922 онд Горкид Ленин ба Сталин хамтдаа.
1940 онд бөмбөгдөлтөд өртсөн гэрийнхээ суурин дээр хүүхэлдэйгээ тэврэн сууж буй охин.
1972 оны орчим Led Zeppelin хамтлагтайгаа хамт амьд тоглолт хийж буй Жимми Пэйж.
1928 онд MGM кино компанийн алдарт логоны зураг авалтыг авч буй байдал.
Битлзийн тоглолтийг үзэж буй охид.
АНУ-ын 82 дугаар агаарын десантын дивизийн Лютер Э. Богер ахлах хошууч, 1945 оны 4-р сарын 4-нд Герман улсын Кельн хотод.
1974 онд АНУ-ын 38 дахь Ерөнхийлөгч Жералд Форд ерөнхийлөгчийн өрөөнд нохой Либертитэйгээ.
1937 онд Шанхайн бөмбөгдүүлсэн галт тэрэгний буудал дээр уйлж буй хүүхэд.
1911 онд Честер Э. Макдаффи шинэ патентлагдсан 250 килограмм жинтэй шумбагч хувцасныхаа хажууд бахархалтайгаар зогсож байна.
1975 оны 4-р сарын 30-нд Саигонд Америкийн нэг иргэн АНУ-ын элчин сайдын яамнаас сүүлчийн нисдэг тэргээр гарах суудал дээр дайрч, Өмнөд Вьетнамын иргэнийг түлхэж буй байдал.
1942 онд завсарлагаанаар RAF (Британийн хааны агаарын хүчин) нисгэгч үсээ засуулж буй нь.
Хуульч Махатма Ганди, 1893 он.
1933 онд амьд байсан сүүлчийн Тасманийн бар “Бенжамин”.
1969 онд Вьетконгийн нүхэнд орох бэлтгэл хийж буй АНУ-ын тэнгисийн явган цэрэг.
1948 онд мөнгө олохын тулд хүүхдүүдээ худалдах гэж оролдсон эх өөрөөсөө ичиж буй нь.
1957 онд компьютерийг хүргэж байгаа байдал.
1900 онд энэ хүн хамгийн жижиг дэлгүүрийн эзэн байв. Тэрээр 1.2 квадрат метр талбайтай жижигхэн дэлгүүртээ гутал зардаг гутлын худалдаачин байжээ.
1982 он, Ливаны эмэгтэй байлдагч.