Ертөнцийг 1000 жил эрхшээсэн гурван оньсого

Admin Тайлагдашгүй нууцууд 2026 оны 5 сарын 9 Уншсан: 0

Бидний оршин буй сав шим ертөнц түмэн нууцаар дүүрэн. Тэдний дундаас гурван зүйлийг онцгойлон авч үзэхээр шийдсэн нь гурван төрлийн үл ойлгогдох нисдэг оньсого юм. Гайхалтай 3-н оньсого бүгдийг нь уншаад үзээрэй таньд таарагдана гэж итгэж байна...

1. ТЭНГЭРТ ЭРГЭЛДЭХ НИСДЭГ ТАВАГУУД ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ ХИЙСЭН ДАЙНД ЯЛАГДСАН УУ?

Нисдэг тавагууд бүр манай он тооллын 2000 дахь жилийн өмнөөс л хүн төрлөхтөнд үзэгдэж эхэлсэн нь эртний Египтийн пирамид бунханы хананд хүртэл тэмдэглэгдэн үлджээ. Мөн МЭ-ний -212 онд Месапотамид үзэгдсэн ер бусын явдлын тухай “Тэнгэрт гэв гэнэтхэн хайруулын таваг шиг гурван зүйл гарч ирээд хачин хурц туяа тусган нисч эхлэв. Тэдгээрийг харсан хүмүүс газар сөхрөн унаж бошгыг үзүүлэгч тэнгэр бурхад ирлээ хэмээн хоёр гараа дээш өргөн хашгиралдаж байсан бөгөөд агаарт нисэж явсан гурван тавагнаас өнгө өнгийн солонго шиг дугуй бүрхүүл цацагдсаны дараа тэдгээр биетүүд алга болсон” хэмээн Вавилоны судруудад бичиж үлдээсэн байна.  Энэ мэтчилэн нисдэг таваг үзэгдсэн тухай үй олон судар номонд тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд харин 20-р зуун эхэлсэнээс хойш зөвхөн бичиж үлдээхээр барахгүй бүр нисдэг таваг руу довтолж унагаан олзолсон тухай дуулдах болсон билээ. Ялангуяа АНУ–ын тэнгисийн цэргийн баазад 1979 онд олзлогдсон харийн үл мэдэгдэх амьтаныг одоо хүртэл нууцлан судалсаар байгаа гэдэг ба нисдэг тавагнуудын бүтэц дээр тулгуурлан америкчууд локаторт үл баригдах сөнөөгч онгоцны шинэ загвар бий болгосон тухай дуулиан дэгдэж байлаа. Гэхдээ америкийн эрдэмтэд үл мэдэгдэх нисдэг биетүүдийг уйгагүй судалсаны үр дүнд харь гаригийнхан ийм олон жилийн турш манай дэлхийд үзэгдэж эхэлсэн атлаа яагаад манай гаригийг булаан эзэлж чадаагүй юм болоо гэсэн асуултыг өөрсөддөө тавьсан байна. Галт зэвсэг үүсээгүй төмөрөөр хутга жад зэргийг хийсэн сурч байсан нэг хоёрдугаар зууны үед нисдэг таваг хөлөглөсөн харь гаригийнхан манай дэлхийг эзлэе гэж бодсон бол хуруугаа инчдэх төдийд л эзлэх байсан нь тодорхой байсан атал тэр олон жилийн хугацаанд зүгээр л бидний дээгүүр нисээд л байсан нь сонин санагджээ. Гэвч судалгааны явцад бодит байдал тийм биш болох нь нотлогдсон юмсанж. Манай дэлхийд хүн болон амьтанаас гадна бидний оршхуйгаас ангид байдаг далд хүчний чөтгөр шулам хэмээх хийсвэр оршхуйн амьтад орон зай булаацалдан амьдардаг болох нь бараг нотлогдсон. Тэгвэл харь гаригийн нисдэг биетүүд эрт дээр үеээс өнөөг хүртэл чөтгөр шулам хар хүчний эсрэг тулалдсаар эцэсдээ ялагдал хүлээсэн гэдэг дүгнэлтэнд эрдэмтэд хүрсэн нь хачирхалтай. Эрдэмтэдийн өгүүлж буйгаар бол харь гаригийн нисдэг биетүүд анх манай дэлхийд газардмагцаа хамгийн түрүүнд хүнээс илүү хий мандал биосферт хүчтэй нөлөө үзүүлдэг хий хоосон ахуйн амьдрал нь илүү хүчтэй болохыг анзаарсан юмсанж. Нээрээ ч ямар ч мэргэн буугаар буудсан ч үхдэггүй, ямарч хориг саадыг нэвтлэн гарчихдаг, хэд хэдэн ор зайнд элдэв янзын дүрсэнд хувиран үзэгдэж чаддаг, үл баригдах энергийн шинж чанартай чөтгөр шуламууд нь жирийн хүнээс хэдэн арав дахин илүү байх нь ойлгомжтой. Тиймээс харь гаригийнхан хамгийн түрүүнд дэлхийд суурьшин амьдарахад саад болох амьтад бол хүн биш харин газар усны эзэд лус савдаг хийгээд сүнс сүүдэр, хий үзэгдэл, чөтгөр шуламын орон зай гэж үзэн тэдгээрийн эсрэг дайн зарласан байна. Харь гаригийн нисдэг биетүүд манай гаригийн нууц тогтолцооны хийсвэр төрхийг эвдэж чадаагүй нь 3000 жилийн турш бидний дээгүүр эргэлдэн хааяа нэг үзэгдэхээс хэтрэхгүй байгаагаас харагдаж байгаа аж. Хүмүүс бидний айж эмээдэг далд ертөнц нь ийнхүү солироос хамгаалах атмосферийн давхарга шиг орчлон ертөнцийг харийнханы халдлагаас хамгаалж чадсан гэдэг энэ гаргалгаа нь уран зохиолын шинж чанартай ч үнэний хувьтай болохыг олон төрлийн шинжлэх ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөнөөрөө онцлог юм. Эндээс бид чөтгөр шулмас, хий үзэгдлийнхээ ачаар харь гаригийнханы халдан түрэмгийлэлд өртдөггүй гэж ойлгож болох юм. Нисдэг биетүүд болон чөтгөр шулмасын уялдаа холбооны тухай нэгдүгээр гаргалгаа ийм юм .

2. Газар дээгүүр нисдэг “Цус сорогчийн домог” улам бүр амилсаар

Харин хоёрдугаар гаргалгаа бол харийнхантай ямарч холбоогүй бөгөөд энэ бол газар дээгүүр нисгэгчид буюу цус сорогчийн тухай домог билээ. Энэ тухай домог алдарт Дракула гүнгээс өмнө бий болсон гэдэг. Харин хүмүүс махыг түүхийгээр нь иддэг байх тэр үед ан амьтанаас гадна бие биенээ барьж мөчлөн иддэг байсан тэр үе буюу 20 мянган жилийн өмнө цус сорогч бүрэл бүтэн омог энэ дэлхий дээр амьдарч байсан гэдэг домог бий. Харин ванпирууд нь үхэшгүй мөнхийн хүч чадал агуулдагаараа тэр жирийн цус сорогчдоос ялгаатай гэгддэг. Дундад зууны үед Европт цус сорогч ванпирууд олширсоны улмаас тэднийг модон гадсаар цовзолон хороож байсан тухай олон баримт түүхэнд үлджээ. Тэгвэл тэдгээрийн дотроос галан дундаас нисээд явчихсан нэгэн цус сорогчийн домог Английн Темза мөрний манант хөндийд өдий хүртэл яригдсаар үлдсэн байдаг. Уг нисдэг цус сорогч нь хэдэн зуун жилийн настай бөгөөд 1890 онд Темза мөрний хөндий буудаллаад байсан цэргийн ангийн дээгүүр нисч өнгөрөхөд нь хэд хэдэн удаа буудсан боловч ер ажралгүй ниссээр манан дунд далд орсон гэдэг. Уг нисдэг цус сорогчийг гол төлөв нас залуу охидын цусаар хооллодог учраас ийм олон зуун жил амьдарч байгаа гэж сүмийн лам нар үздэг байжээ. Түүнийг сарьсан багваахай шиг далавчтай, матигар хумстай, цонхигор царайтай, чоно  шиг чихтэй хэмээн дүрсэлсэн байдаг нь ОХУ-ын зураагч Брюсовын дийлэнх бүтээлд байраа олж эдүгээ цэнгээний газаруудын хана туурганд үзэсгэлэнт бүсгүйг тэвэрсэн цус сорогчийн сонгомол дүр болон залрах болсон гэдэг. Гэвч энэхүү нисдэг цус сорочийн тухай яриа дэлхийн 2 дугаар дайны үеэс бараг сонсогдохоо байсан гэдэг. Харин 20 дугаар зууны сүүл үеэр нисдэг цус сорогч ахин үзэгдэж эхэлсэн нь Африк тивийн ширэнгэ, ОХУ-ын Уссурын хязгаар нутаг юм. Хар тивийнхэн нисдэг цус сорогчийн үзэшгүй муухай царайнд тохируулан түүнийг Чупакабра гэж нэрлэсэн бөгөөд Ливийн өмнөд хэсэгт хүмүүс рүү дайрч байжээ. Тэгвэл ОХУ-ын алс Дорнодод 1990 оноос эхлэн Амар мөрний сав гарын битүү шугуйд Чупакабратай төстэй аймшигт амьтан малын цус сорчихоод нисэн алга болохыг хэд хэдэн хүн харсан аж. Энэ явдалаас хойш судлаачид Английн Темза мөрний манант хөндийд олон зуун жил амьдарсан нисдэг цус сорогч үр удмаа төрүүлж дэлхийгээр нэг тараасан байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм. Гэхдээ цус сорогчын далавчит арми тун удахгүй хүн төрөлхтөнд нилээдгүй төвөг учруулж, томоохон хэмжээний дайн дэгдээж ч мэдэх магадлалтай билээ.

3. Далайд “Нисдэг Голланд” дарвуулаа өргөн довтолгосоор

1569 онд Португалийн эзэн хааны шууд мэдэлд оршдог “Бальтисора” дарвуулт хөлөг Атлантын далайд Голландын “Хар Хонх” хөлөгтэй тааралдсан аж. Хожим нь амьд гарсан хөлгийн ахмад Лиссабоны католик сүмийн хамбад болсон бүх явдлын талаар ярихдаа “Тэр хөлөг яг далайн ёроолоос гарч ирсэн гэмээр саарал усархаг манангаар хүрээлэгдсэнийг нь бид тулж ирсэн хойно нь ажигласан юм. Харин хөлгийн тавцан дээр ямар ч амьд хүн байгаагүй. Хөлөг ямар ч жолоодлогогүй далайн давалгааны аясаар хөвж яаваа мэт санагдсан. Манай хөлөгтэй шүргэлцэх шахсан тэр хөлгийн бөөрөн дээр “Хар Хонх” гэсэн бичиг байхыг нь хармагцаа айдас хүйдэст автагдсан. Учир нь Голландын “Хар Хонх” хөлөг жилийн өмнө Гудзоны буланд багийн бүх гишүүд нь амь үрэгдсэнийг би мэддэг байлаа. Гэтэл нэг далайчин маань гэнэт “Ахмадаа тэрийг хараач” гэж дээшээ заалаа. Дээш харвал гэтэл манай хөлгийн дарвуул далбаа дөнгөж сая таарсан “Хар Хонх” хөлгийн далбаа дарвуулаар солигдчихсон байлаа. Бид живсэн хөлгөн дээр гараад ирчихэж. Бушуухан завиа буулгаж эндээс холдоё гэж гэхэд зарим нь энэ бол чөтгөрийн хийж байгаа ховс бид бууж болохгүй хэмээн маргалдаад эхэлсэн ингээд байдал бүүр хурцдаж зарим нь сэлэмээ сугалан хоорондоо тулалдаад эхэлсэн. Энэ үймээн дундуур арайхийж завинд суусан биднийг хөлгөөс нилээд холдоод эргээд хартал “Бальтисора” хөлөг маань яг “Хар Хонх” хөлөгтэй адилхан болчихсон байсан хэмээн ярьж бичүүлсэн нь тэр дороо тэнгист аялдаг хүн бүхний чихэнд тэр дороо таржээ. Энэ явдлаас хойш 2 жилийн дараа Их Британийн дарвуулт хөлөг “Штаст” шинэ Америкийн колониос буцаж явахдаа ариун Еленагийн арлын орчим далайн чөтгөрт олзлогдож ор сураггүй алга болсон гэгдээд байсан “Португалийн Бальтисора” хөлөгтэй таарчээ. Хөлгийн тавцан дээр нэгч амьд хүн харагдахгүй байсан ажээ. Энэ явдлын дараа “Штаст” хөлөг гэнэтхэн ёроолоосоо ямар нэг зүйл мөргөх шиг болоод тэр дороо ус олгойдон живж эхэлжээ. Тэд завиндаа яаран сууж байтал тэдний нүдэн дээр дарвуулт хөлөг бүрмөсөн живж үгүй болжээ. Харин энэ үеэр тэнгисээр аялагч хүн бүр “Нисдэг Голланд” хэмээх үл үзэгдэгч, далайн шулмын эрхшээлд орсон айдас төрүүлэгч муу ёрын хөлөг онгоцны талаар шуугиж эхэлсэн аж. Тэр нь мэдээж “Хар Хонх” хэмээх дарвуулт онгоцноос улбаатай яриа байв. “Нисдэг Голланд” –тай таарсан ямар ч хөлөг хэдхэн цагын дараа живж сүйрдэг учир далайчид яанд гарахынхаа өмнө тэрхүү муу ёрын хөлөгтэй бүү тааралдаасай хэмээн бурханд залбирчмөргөл үйлддэг болжээ. Гэвч зуу  гаруй жил өнгөрсөний дараа 1715 онд Испанийн эзэн хааны “Ялагдашгүй Армада” флотын бүрэлдэхүүнд багтдаг “Голланд” хэмээх байлдааны 32 их буут хөлөг онгоц Энэтхэгийн далайд аялж яваад ямарч салхигүй нам гүмхэн далайн мандалаас гэнэт ургаад гараад ирэв үү гэлтэй бий болсон “Нисдэг Голланд”–тай таарчээ. Дарвуул нь далайн замганд идэгдэж хөгзөрсөнийг нь хүртэл орж харахаар тийм ойрхон зайнд зөрж өнгөрчээ. Гэвч хөлгийн тавцангаас ямар ч чимээ анир гарсангүй. Нэг ч хүнгүй хов хоосон эзэнгүй байжээ. Далайгаар аялагч хүн бүрийн сэтгэлд хар домог болон шингэсэн энэ муу ёрын хөлөгтэй таарсанаас багынханы сэтгэл санаа тавгүйтэн үймэрч тэр даруй ойролцоох боомт руу дарвуулаа буулган буцжээ. Азаар “Голланд” хөлөг Энэтхэгийн Канпур боомтонд хүртэлээ азаар ямар ч зүйл тохиолдсонгүй. Гэхдээ боомтод орж ирээд багийнхан эргээр таран архидаж болсон явдлын талаар нэмж давслан ярьж байх хооронд “Голланд” хөлөг дээр гэнэт гал авалцан хоромын дотор газар авч салхи хөөрөгдөн үлээсний улмаас хөлөг тэр чигээрээ үнс болтолоо шатчихжээ. Энэхүү явдлаас хойш үхэл дагуулагч “Нисдэг Голланд” –ын тухай дуулиан ахин тэнгэрт хадаж, шашин бурхан чөтгөр шуламд таагүй хандаж байсан Голландын шинэ ханхүү улс орны нэрийг муу ёрын хүчинд хамаатуулсан тэрхүү хөлгийг ангуучлан устгахаар тусгай 12 флот хүртэл гаргаж бүтэн хоёр жилийн турш 4 далайгаар шал дэмий үргүй зардал гаргаж сэлгүүцсэн боловч “Нисдэг Голланд” хөлөгтэй таараагүй гэдэг. Голландын далайн флот ийнхүү шүдээ хүртэл зэвсэглээд тэнэж явах үед өөр газар чөтгөрийн эрхшээлд орсон “Нисдэг Голланд” хөлөгтэй таарсан 6 хөлөг ямар нэг байдлаар живж осолджээ. Харин нэг сонин зүйл болсон нь Голландын далайн флот намнан устгах гээд олж чадаагүй “Нисдэг Голланд” хөлгийг 1726 онд шинэ зиланд шүрэн арлын орчим полинезчүүдээс бүрдсэн далайн дээрэмчидын хөлөг довтолон дайрч эзэлж авсан явдал юм. Уг үйл явдлын талаар нэгэн жижиг товхмол хэвлэгдэж гарсан байна энэ товхмолд дурдахдаа “тэр өглөө далайн дээрмээр хоолоо олдог “Вартин” нэртэй бяцхан хөлөг шүрэн арлын ойролцоо дарвуулаа эвхэн зогч байтал гэнэт өмнө зүгээс нэгэн том нүсэр дарвуултай саарал өнгө бүхий хуучны маягын хөлөг гарч ирэхийг хятад эр жан анх олж харсан байна. Дарс зөөдөг худалдааны ядруухан хөлөг байна гэж ойлгосон учраас ахмад Тринадад илтгэхэд тэр шууд довтолон эзэлж авахыг тушаасан аж. “Вартин” хөлөг хохимой толгой бүхий хар тугаа мандуулаад уг хөлөг рүү довтолон дайрчээ. Тэд тулж очмогцоо дэгээгээ шидэхэд хөлгийн тавцан дээр нэг ч хүн байсангүй. Эзэнгүй хөлөг онгоц аманд орлоо хэмээн хөөрч баярлан тавцан руу гарцгаахад ганц хүн байгаагүй бөгөөд харин дарсны зоорь хоол хүнсний агуулах нь хуучирч муудсан зүйлээр дүүрэн байсан учир дээрэмчид уг хөлгийг далайн мандалд удтал тэнэсэн байна гэж үзжээ. “Вартин” хөлөг дээр ихэвчлэн полинезинийн арлууд дээр цөлөгдсөн ялтангуудаас бүрдсэн бичиг үсэг үл мэдэх хүмүүс байсан учир “Нисдэг Голланд” – ын талаар юу мэдээгүй байжээ. Толгойлогч нь энэ дарвуулт хөлөгийг өөрийн болгохоос татгалзсангүй. Тэд дарс задлан баяр хөөрөө тэмдэглэцгээжээ. Дээрэмчид 2 онгоцонд хуваагдан шинэ Зиландын эрэг рүү олз олохоор хөдөлсөн байна. Тэдэнтэй хамгийн анх таарсан Францын хөлөг өөрсөд рүү нь “Нисдэг Голланд” ирж явааг харж таньмагцаа бүгд сөхрөн сууж бурхан тэнгэрт мөргөл үйлдэж эхэлсэн байна. Үүнийг хараад далайн дээрэмчид биднээс айж байна хэмээн бодоцгоожээ. Гэтэл яг тэр үед “Нисдэг Голланд” хөлгийн залуур өөрөө эргэж хэдэн хормын дараа хөлөг хэтэгээрээ ус руу шумбаж эхэлсэн нь далайн дээрэмчидэд айдас төрүүлжээ. “Нисдэг Голланд” хөлөг “Вартин” болон худалдааны хөлгийнхний нүдэн дээр далай руу зугуухан шумбаж орсон бөгөөд “Нисдэг Голланд”-ын тавцангаас ус руу үсэрч орсон дээрэмчид хөлгийнхөө тавцан дээр гарсан боловч удалгүй Франц хөлгийнхөнтэй хийсэн тулалдаанд ялагдал хүлээж живсэн ажээ. Амьд үлдсэн багийн дээрэмчид олзлогджээ. Чөтгөрт олзлогдсон “Нисдэг Голланд” хөлгийг түүхэнд анх удаа олзолсон тохиолдол энэ аж. 2003 онд Шотландын эрэгт хөвж явсан Полтлэнд хөлгийг холбоо тасарсанаас хойш 24 цагын дараа Английн нисэх хүчин олж авсанч тавцан дээр ганц хүн байсангүй. Харин хөлгийн тэмдэглэлд “бидний өмнө дундад зууны үеийн дарвуулт хөлөг гэнэтхэн гарч ирлээ” ганц мөр таталгаж орхисон байна. Энэ мэтчилэн иймэрхүү байдлаар багийнхан нь алга болсон живсэн хөлөг 20 –р зуунд маш олон гарсан байна. Гэвч 4 -н далайд аялж яваа хөлгийн ахмадууд муу ёрын енерги шингэсэн “Нисдэг Голланд” хөлөгтэй бүү таараасаа гэж айж эмээж явдагаа нуухгүй гэсэн. Энэхүү муу ёрын хөлгийн домогоос сэдэвлэн : КАРИБЫН ТЭНГИСЫН ДЭЭРЭМЧИД уран сайхны цуврал кино хийсэн нь багагүй ашиг орлого олсон нь одоо хүртэл “Нисдэг Голланд” -ын тухай домог хуучираагүй гэдгийг нотолсоор л байгаа билээ.

Баннер 2

Таны баннер энд харагдана.

👉 Дэлгэрэнгүй мэдээлэл

Admin

The future starts today, not tomorrow.