Сансарт алга болсон сансрын нисгэгчдийн сэтгэл өвдөм аудио бичлэг
Орос улс хэрхэн Америк улстай хоорондоо уралдан сансарт нисэж байсанг хүмүүс санаж байгаа байх. Энэхүү бичлэг нь энэхүү зүйлтэй тун холбоотой бөгөөд тэдний сансарт гээгдэн үлдэж байхдаа сүүлчийн удаа холбоогоор ярьсан бичлэгүүдээс та бүхэнд хүргэх гэж байна.
БИЧЛЭГ #1
Эхний бичлэг бол 1961 оны ЗХУ-ын сансрын нислэгийн бичлэг байж магадгүй гэж яригддаг бичлэг. Бичлэгт үл таних орос эмэгтэй хөлгийн доторх температур улам нэмэгдэж байгааг гомдоллож дэлхийн агаар мандалд орох үедээ сүйрч байгаа нь сонсогддог.
Энэ бичлэгийг 1961 онд Жудика, Кордиглиа хэмээх ах дүү хоёр анх радио долгионоор бичиж авчээ. Тэдний барьж авсан олон дохион дунд “төөрсөн сансрын нисгэгчид” байсан гэж тэд хэлдэг.
Орчуулсан ярианы хэсэг:
тав… дөрөв… гурав… хоёр… нэг… нэг
хоёр… гурав… дөрөв… тав…
сонсож байна уу… сонсож байна уу… сонсож байна уу…
СОНС… СОНС! …СОНСОЖ БАЙНА УУ!
СОНСОЖ БАЙНА УУ… НАДТАЙ ЯРИАЧ!
НАДТАЙ ЯРИАЧ!… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА!… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА!
ЮУ?… ДӨЧИН ТАВ?… ЮУ?…
ДӨЧИН ТАВ?… ТАВИН?…
ТИЙМ… ТИЙМ… ТИЙМ… АМЬСГАЛ…
АМЬСГАЛ… ХҮЧИЛТӨРӨГЧ…
ХҮЧИЛТӨРӨГЧ… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА… (ЭНЭ)
ЭНЭ АЮУЛТАЙ ЮУ?… БҮХ ЗҮЙЛ…
ЭНЭ АЮУЛТАЙ ЮУ?… БҮХ ЗҮЙЛ…
ТИЙМ… ТИЙМ… ТИЙМ… ЭНЭ ЯАЖ БАЙНА ВЭ?
ЮУ?… НАДТАЙ ЯРИАЧ!… БИ ЯАЖ
ДАМЖУУЛАХ ВЭ? ТИЙМ… ТИЙМ… ТИЙМ…
ЮУ? БИДНИЙ ДАМЖУУЛАЛТ ОДОО ЭХЭЛЖ БАЙНА…
ДӨЧИН НЭГ… ИЙМ БАЙДЛААР… БИДНИЙ
ДАМЖУУЛАЛТ ОДОО ЭХЭЛЖ БАЙНА…
ДӨЧИН НЭГ… ИЙМ БАЙДЛААР… БИДНИЙ
ДАМЖУУЛАЛТ ОДОО ЭХЭЛЖ БАЙНА…
ДӨЧИН НЭГ… ТИЙМ… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА…
БИ ХАЛУУЦАЖ БАЙНА… БҮХ ЗҮЙЛ… ХАЛУУН БАЙНА…
БИ ХАЛУУЦАЖ БАЙНА… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА…
… БИ ГАЛ ХАРЖ БАЙНА!… ЮУ?…
БИ ГАЛ ХАРЖ БАЙНА!… БИ ГАЛ ХАРЖ БАЙНА!…
БИ ХАЛУУЦАЖ БАЙНА… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА… ГУЧИН ХОЁР…
ГУЧИН ХОЁР… ДӨЧИН НЭГ… ДӨЧИН НЭГ
БИ ОСОЛДОХ УУ?… ТИЙМ… ТИЙМ… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА!…
БИ ХАЛУУЦАЖ БАЙНА!… БИ ДЭЛХИЙРУУ БУЦАЖ ОРЖ БАЙНА!… БИ ДАХИН ОРЖ БАЙНА…
БИ СОНСОЖ БАЙНА!… БИ ХАЛУУЦАЖ БАЙНА!…
БИЧЛЭГ #2
Владимир Комаров яг тэр мөчид дэлхий рүү асар өндөр хурдаар унаж байсан бөгөөд мөргөлдөх үед түүний бие бараг хайлж шатах хэмжээнд хүрэх нь тодорхой байв.
Тэр дахин амьд дэлхийд буцаж ирэхгүй гэдгээ ойлгож, тухайн үеийн ЗХУ-ын өндөр албан тушаалтан Алексей Косыгинтой сүүлчийн холбоогоо тогтоож байлаа.
Түүний сууж явсан сансрын хөлөг чанар муутай угсрагдсан, түлш нь аюултай хэмжээнд багассан байсан бөгөөд хамгийн аймшигтай нь, буух үед ашиглах шүхрийн систем нь ажиллахгүй байжээ. Үүнийг тухайн үед хэн ч мэдээгүй байсан юм.
АНУ-ын Турк дэх хяналтын станцууд түүний яриаг барьж авчээ. Тэдний тэмдэглэснээр Комаровын хоолой ууртай, цөхөрсөн, бүр нулимстай сонсогдож байсан бөгөөд төгсгөл улам ойртож байв.
Сансрын нисгэгч Владимир Комаров болон ЗХУ-ын баатар, сансарт анх ниссэн хүн Юрий Гагарин нар дотно найзууд байлаа.
1967 онд тэд хоёулаа нэгэн дэлхийг тойрох түүхэн нислэгт томилогдсон ч хөлөг аюулгүй биш гэдгийг хоёулаа мэдэж байсан юм. Комаров найзууддаа өөрийгөө амьд гарахгүй байх магадлал өндөр гэж хэлж байсан ч нислэгээс татгалзаагүй. Учир нь тэр татгалзвал түүний оронд Гагарин явах байв.
Энэ бүхэн 1967 онд эхэлсэн. ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев хоёр сансрын хөлөг огторгуйд уулзаж, хоорондоо залгагдах гайхамшигт ажиллагааг зохион байгуулахаар шийджээ.
Төлөвлөгөө нь “Союз 1” хөлгийг Комаровтой хамт эхэлж хөөргөх, дараа нь өөр нэг хөлгийг хоёр сансрын нисгэгчтэй илгээх байв. Хоёр хөлөг тойрог замд уулзан залгагдаж, Комаров нэг хөлгөөс нөгөөд шилжээд, дараа нь дэлхийд буцаж ирэх ёстой байлаа. Энэ нь Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулсан ЗХУ-ын сүр хүчийг харуулах том ялалт болох ёстой байсан юм.
Гэвч хамгийн том асуудал нь “Союз 1” өөрөө байв. Гагарин болон зарим инженерүүд хөлгийг шалгахад 200 гаруй ноцтой доголдол илэрчээ. Ийм хөлгөөр нисэх нь бараг амиа золиослохтой адил байсан тул тэд нислэгийг хойшлуулахыг хүссэн байна.
Комаров үүнийг сайн мэдэж байлаа. Тэр “Хэрэв би явахгүй бол миний оронд Гагарин явна. Түүнийг хамгаалах ёстой” гэж бодож байв.
Гэвч энэ үнэнийг Брежневт хэлэх хүн байсангүй. Гагарин 10 хуудас тайлан бичиж, КГБ-д ажилладаг найздаа өгсөн ч түүнийг дээд шатанд хүргэж зүрхэлсэн хүн гарсангүй. Тайланг үзсэн хүмүүс хүртэл албан тушаалаасаа буурч, шийтгэгдэж байв.
Нислэг эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдэхэд Комаров бүх зүйл өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгож, “Би энэ нислэгээс амьд буцаж ирэхгүй” гэж хэлжээ.
Тэр бас “Хэрэв би явахгүй бол тэд Гагариныг явуулна” гэж давтан хэлж байв.
1967 оны 4-р сарын 23-нд “Союз 1” хөөрлөө. Гэвч удалгүй асуудлууд ар араасаа гарч эхэлсэн юм. Нарны хавтан бүрэн нээгдээгүй, эрчим хүч доголдож, навигацийн систем алдагдав. Дараагийн хөлгийн нислэг цуцлагдаж, Комаровыг аврах боломж үндсэндээ үгүй болов.
Энэ бүхнийг АНУ-ын тагнуулын алба радио холбоогоор нь сонсож байлаа.
Орчуулсан бичлэгээс:
“Би 18 градус доош хазайсан байж магадгүй, баталгаажуулж өгнө үү?”
“Би хөлгийн хяналтаа бүрэн алдлаа. Буух чиглэл аль вэ?”
“Сонсож байна уу? Бурханыг бодоод чанга яриач!”


